Бурханы шашин бусад шашнаас юугаараа онцлог вэ?
a) Бурханы шашин аливаа юмсын оршин буй чанарыг үнэн мөн чанараар гаргадаг хоосон чанарын үзлээр ялгаатай.
b) Бусад шашин хайр гэж зүгээр л ярьдаг. Яаж хайрыг бий болгох учир шалтгаан ерөөс байдаггүй. Гэтэл Бурханы шашинд хайрыг маш олон хувааж үздэг бөгөөд залуус хоорондын хайр дурлалыг жинхэнэ хайр биш харин нь бие биедээ тачаасан шунал гэж үздэг. Жинхэнэ энэрэн нигүүлсэх сэтгэлийг яаж үүсгэх учир шалтгааныг нарийн шат дараалалтайгаар гаргаж үздэг бөгөөд зөвхөн энэ сэдэвтэй холбоотой ном маш олон байдаг учир энэрэх, нигүүлсэх сэтгэлээр бусад шашнаас нэн онцгой.c) Мөн бусад шашинд Библи, Коран гэх мэт ганцхан ном л байдаг. Гэтэл Бурханы шашинд сэтгэлийн 84.000 гэмийг арилгахад зориулагдсан 84.000 ном бий. Зөвхөн Бурхан багшийн айлдсан номын хэмжээг тооцож үзэхэд том заанаар ачсан ачаагаар дүүрэн бэхээр цаасанд буулгахад хүрэхүйеэ үгүйтэй гэж үздэг. Тэгэхээр арвин ном судраараа бусад шашнаас нэн онцлог юм. Бурханы айлдсан сургаал, ном үнэхээр үнэн болохын нэг баталгаа нь номын зам мөрөөр явж өндөр түвшинд хүрч эрдэм чадлыг олсон лам нар маш олон гарсан. Үүгээрээ бусад шашниас бас л онцлог бөгөөд тэдгээр өндөр түвшинд хүрсэн лам нарын айлдсан номлол нь бас л арвин их ном судар бий. Энд нэг зүйл цохоод хэлэхэд зарим хүмүүс Бурхан багшийн шавь нарын айлдсан номыг Бурхан багшийн айлдаж байсан номоос огт өөр шинэ ном айлдсан мэт үздэг. Энэ нь их төөрөгдөл бөгөөд нэгдүгээрт хэл үргэлж шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Хоёрдугаарт цөвүүн цагт хүний чадвар доройтож ойлгох чадвар нь муудаж байгаатай холбогдуулан өндөр түвшинд хүрсэн лам нар Бурхан багшийн айлдсан номонд тайлбар хийж шавь нартаа ойлгуулдаг. Тухайлбал Бурхан багшийн үеийн 4 мөр сургаал гэхэд орчин цагийн хүмүүст ойлгуулахын тухайтад тайлбар нь бүхэл бүтэн боть ном болох жишээтэй. Тиймээс дээдэс багш лам нарын айлдсан номлол сургаал нь огт шинэ бус Бурхан багшийн айлдсан нотлолыг өөр олон талаас нь тайлбарласан ба эцэстээ Бурхан багийн айлдсан номонд тулдаг болохыг ойлгох нь зүй ёсны хэрэг болов уу.
d) Ёс суртахуун буюу сахил санваарыг машид нарийн гаргаснаараа онцлог.
e) Бурханы шашинд гадаад, дотоод 10 ухаан байдгаараа онцлогтой.
Үүнд:
**Гадаад 5 ухаан буюу бага 5 ухаан **
- Зохист аялгуу
- Ёгт нэр
- Эвсүүлэн найруулхуй
- Дуурайн бүжиг
- Зурхайн ухаан
**Дотоод 5 ухаан буюу их 5 ухаан ** - Дуун ухаан
- Учир шалтгааны ухаан
- Урлахуй ухаан
- Тэжээхүй ухаан (Анагаар ухаан)
- Дотоод ухаан буюу нийтийн бус ухаан
No comments:
Post a Comment